Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексей Случинськийтэй уулзаж, тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудын дүн шинжилгээнд танилцлаа.
Монгол Улс тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, олон давхаргат тогтолцоо нэвтрүүлэхээр зорьж байна.
Судалгаагаар тэтгэвэр авагчийн тоо нэмэгдэж, 2024 онд 10 даатгуулагчид 5 тэтгэвэр авагч ногдож байсан бол 2030 он гэхэд 7 тэтгэвэр авагч болох тооцоо гарчээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх