Цахим мэдээ
Юу

Балетын урлагийн хаан Дон Кихот амралтын өдрүүдээр тоглогдоно

 Монгол Улсын Ардын Жүжигчин О.Ганбаатарын 80 насны ойг тохиолдуулан энэ сарын 9, 10-нд 17:00 цагаас Л.Минкусын “Дон Кихот” бүжгэн жүжгийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тавихад бэлэн болжээ.

Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан энэхүү бүжгэн жүжгийг 66 дахь удаагаа үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа нь энэ.

“Дон кихот”-ын анхны гол дүрүүдийг бүтээж байсан, “Ардын Ганбаа” хэмээх нэрээр урлагийн салбартаа алдаршсан, УДБЭТ-ын ахмад балетчин, Ардын жүжигчин О.Ганбаатарын мэндэлсний 80 насны ойд зориулан уг бүжгэн жүжгийг толилуулж буйгаараа онцлогтой. Энэ үеэр О.Ганбаатар багшийн тоглож байсан дүр, уран бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Ардын жүжигчин О.Ганбаатар 1971 онд “Дон Кихот” балетыг театрын тайзнаа тоглоход Базиль (үсчин залуу)-гийн дүрийг бүтээж байсан аж. 1962 оноос УДБЭТ-т балетын гоцлоочоор ажилласан тэрбээр 1969 онд гавьяат жүжигчин, 1976 онд ардын жүжигчин цол хүртсэн байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх