Цахим мэдээ
Хаана

Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцсэн 3000 цагаач

АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль яг одоо гал халуун өрнөж байна. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн сонгууль түүхэнд байгаагүй хамгийн ойрхон саналын зөрүүтэй буюу нэр дэвшигчийн санал маш ойрхон явж байна.


Тэгвэл энэ үеэр өрнөж буй сонирхолтой зүйл бол Америк-Мексикийн хил дээрх орогнол хүссэн гурван мянган цагаачдын цуваа. Америкчууд төдийгүй дэлхий дахин өнөө цагийн хамгийн хүчирхэг улсын төрийн тэргүүнээр хэн сонгогдохын чих тавин хүлээж буй. Энэ сонгуулийн дүн дэлхийн улстөр, геополитикийн нөхцөл байдал төдийгүй эдийн засагт ч тодорхой хэмжээнд нөлөөлөх нь гарцаагүй. Гэвч магадгүй тэрнээс ч өмнө эдгээр хил дээр жагссан гурван мянган иргэний амь нас, аюулгүй байдалд хамгийн түрүүнд хамаарч болзошгүй нөхцөл байдал бий болжээ.


Цагаачлалын асуудал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын голлох сэдэв байсаар ирсэн. Учир нь сүүлийн жилүүдэд АНУ-ыг зорих цагаачдын аюулгүй байдал маш ноцтой хөндөгдөх болжээ. Тэдэн рүү халдах картелуудын халдлага ихсэж амь насыг хөнөөх, хулгайлах гэмт хэрэг маш их гарч айдас дагуулж байгаа аж. Хэдэн арван мянган цагаачдын дайран өнгөрдөг Тапачула хот сүүлийн саруудад цагаачдын эсрэг зохион байгуулалттай гэмт хэргийн бай бол улмаар Мексикийн хамгийн хүчирхийлэлтэй хотуудын нэг болон хувирчээ. Цагаачдын нэг нь хэлэхдээ “Ноён Трамп эсвэл хатагтай Харрис хэн нь ялалт байгуулсан цагаачлалын асуудлыг шийдэж бидний аюулгүй байдалд санаа тавина гэж найдаж байна” гэжээ.


Нийт Америкчууд яг одоо анхны эмэгтэй ерөнхийлөгч болох хүсэлтэй Ардчилсан намаас нэр дэвшсэн дэд ерөнхийлөгч Камила Харрис болон ерөнхийлөгчийн суудлыг эргүүлэн авахыг зорьж буй Бүгд найрамдах намын нэр дэвшиж буй цагаачлалын эсрэг хатуу байр суурьтай Доналд Трамп нарыг өрсөлдөөнд саналаа өгч байна.

Орчуулсан: Н.Жаргал

СЭТГЭГДЭЛ Үлдээх