Ким Су Хён "Star Ranking" санал хураалтад тав дараалан долоо хоног тэргүүлж, эрэгтэй жүжигчдийн ангилалд №1 байраа хадгалж чадлаа.
Тавдугаар сарын 29-ны 15:01 минутаас зургаадугаар сарын 5-ны 15:00 минут хүртэл явагдсан 115 дахь удаагийн санал хураалтаар Ким Су Хён нийт 182,051 санал авч тэргүүлсэн байна. Түүний араас Ли Жүн Хо 63,618 саналтайгаар хоёрдугаар байрт, Бён Ү Сок 17,117 саналтайгаар гуравдугаар байрт жагсжээ.
Star Ranking гэж юу вэ?
Star Ranking бол шүтэн бишрэгчдийн саналын дагуу оддыг долоо хоног бүр эрэмбэлдэг платформ юм. Гар утсаар санал өгсөн фенүүд дижитал батламж авдаг бөгөөд хамгийн өндөр байр эзэлсэн одод янз бүрийн урамшуулал хүртдэг.
Дөрвөн долоо хоног дараалан №1 байрт орсон од нь гадаа LED сурталчилгааны самбар дээр гардаг.
Гэсэн хэдий ч Ким Су Хёныг тойрсон маргаан үргэлжилсээр байна:
Нас барсан жүжигчин Ким Сэ Роны ар гэрийнхэн тэд 2015 оноос хойш 6 жилийн турш үерхэж байсан гэж мэдэгдсэн. Тухайн үед Ким Сэ Рон насанд хүрээгүй байсан бөгөөд ар гэрийнхэн нь зураг, зурвас, захидал зэрэг “нотлох баримт”-ыг маргаантай үйл ажиллагаа явуулдаг YouTube сувгийн Garo Sero Research Institute (Hoverlab)-т хүлээлгэн өгсөн аж.
Ким Сэ Рон нь согтуугаар жолоо барьж осол гаргаснаар 700 сая вон-ын торгуультай холбоотой маргаан Ким Су Хёны агентлаг Gold Medalist-тай үүссэн байдаг. Үүнтэй холбогдон талуудын хооронд олон нийтийн маргаан өрнөж байна.
Гуравдугаар сард Ким Су Хён дараах мэдэгдлийг хийсэн:
“Би түүнийг насанд хүрээгүй байхад нь үерхэж байгаагүй. Мөн миний татгалзсан үйлдэл эсвэл агентлагийн дарамт нь түүний эмгэнэлт шийдвэрт нөлөөлсөн гэх мэдээлэл огт худал.” гэж тэрээр мэдэгдсэн. Мөн нас барсан жүжигчний ар гэр болон Hoverlab сувгийн захирал Ким Сэ Үй-ийн эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 12 тэрбум вон-ын хохирол нэхэмжлээд байна.
Ким Су Хён эдгээр хүмүүсийг өөрийн нэр хүндэд халдсан, үнэн биш мэдээлэл тараасан, сэтгэл санааны хохирол учруулсан гэж шүүхэд өгч нэр төрөө сэргээхийг оролдож байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх