ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичиг Сергей Шойгу Лхагва гаригт Пьёнянд айлчилсан. Энэ үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун "Украины эсрэг Оросын дайныг цаашид нөхцөл болзолгүйгээр дэмжсээр байх болно" гэж мэдэгдэв. Зөвхөн Украин дахь дайн гэлтгүй бусад чухал асуудалд ч Оросын байр суурь, гадаад бодлогыг дэмжинэ гэлээ. Сергей Шойгу өнгөрсөн гуравдугаар сард мөн Хойд Солонгост айлчилж, Ким Жон Унтай уулзсан юм.
Хойд солонгос цэргүүд Украинд тулалдаж буйг өнгөрсөн дөрөвдүгээр сард талууд анх удаа албан ёсоор баталгаажуулсан. Тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгч Путин Хойд Солонгост талархлаа илэрхийлж, тэдний гаргасан золиосыг мартахгүй гэж амласан билээ.
Энэ удаагийн уулзалтаар талууд стратегийн түншлэлээ хэрхэн бэхжүүлэхээ ярилцаж, тодорхойгүй олон улсын нөхцөл байдлын талаар зөвшилцөлд хүрсэн гэв. Хойд Солонгосын хэвлэлд чухам ямар асуудал гэдгийг тодорхой тайлбарлаагүй байна. Харин Оросын Тасс агентлаг "Шойгу, Ким нар Курск мужийг сэргээн босгох хэтийн төлөвийн талаар ярилцсан" гэж мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх