Цахим мэдээ
Мэдээ

78 дахь удаагийн Tony Awards наадмын Шилдэг мюзиклээр БНСУ "Maybe Happy Ending” Бродвейн театрын дээд шагналыг хүртсэн анхны уран бүтээл болжээ.

Пак Чон Хю, Уилл Аронсон нарын тус бүтээл энэ оны Tony Awards-т нийт 10 ангилалд нэр дэвшсэнээс зургаад нь ялалт байгуулсан байна. Тодруулбал Шилдэг мюзиклээс гадна Шилдэг найруулга, Шилдэг жүжгийн зохиол, Шилдэг хөгжим, Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг тайз засал гэсэн шагналуудыг хүртжээ.

"Maybe Happy Ending"-ийн энэхүү амжилт сүүлийн жилүүдэд дэлхий даяар хурдтай түгэн дэлгэрч буй Солонгос контентын давлагаа театрын урлагт ч хүчээ авч буйг харуулж байна. Оскарын хэд хэдэн шагнал хүртсэн найруулагч Пун Жүнь Хугийн "Parasite", Netflix-ийн хамгийн их үзэлттэй цуврал "Squid Game" зэрэг бүтээлүүд солонгосын урлаг, соёл дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх замыг зассан юм.

Анх 2016 онд Сөүлд нээлтээ хийсэн "Maybe Happy Ending" нь сэтгэл эмзэглэм өрнөл, уран яруу шүлгээрээ дотоодын үзэгчдийн таалалд нийцэж, олон удаа давтан тоглогджээ. Харин Бродвейд өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийснээсээ хойш шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, орлогоороо тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна. Тодорхой жанрт баригдаагүй тус мюзиклийн үйл явдал ирээдүйн Сөүл хотод өрнөх бөгөөд Оливер, Клэр нэртэй хоёр роботын түүхийг өгүүлдэг.

СЭТГЭГДЭЛ Үлдээх