Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс 17 настай хүү 2024 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 1-нд шилжих шөнө сураггүй алга болжээ. Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн даруйд Ховд аймгийн Цагдаагийн газар, Жаргалант сумын ЗДТГ, хүүхдийн байгууллага, эцэг эхчүүдийн оролцоотой хамтарсан баг бүрдэж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Одоогоор нийт 70 орчим албан хаагч 12 багт хуваагдан эрлийн ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд сураггүй болсон хүүг олохоор бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх