Цахим мэдээ
Нийгэм

МОНГОЛ УЛСЫН БҮҮТ “SITF 2025- SEOUL INTERNATIONAL TRAVEL FAIR” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС “THE BEST BOOTH DESIGN” ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

БНСУ-ын Сөүл хотод 6 дугаар сарын 5-8-ний өдрүүдэд болсон 40 жилийн түүхтэй, 40 гаруй Улс орон оролцсон “SITF 2025- SEOUL INTERNATIONAL TRAVEL FAIR” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс “Go Mongolia” үндэсний брэндийн дор амжилттай оролцож THE BEST BOOTH DESIGN буюу “Шилдэг загвар дизайн хийсэн Улс”-аар шалгарлаа. 

Энэ удаагийн голлох дизайн нь XIII зууны эртний хаадын цомцог гэрийг модоор урлаж  Монгол бичигтэй хослуулан өв соёл үндэсний онцлогийг харуулахаар зорьсон юм. Мөн манай оролцогч байгууллагууд Монгол гэр, Монгол боодог, Монгол дээл, Монгол говийн  аялал, Монголын аяллын танилцуулга , Монгол морь, Монгол говийн Мазаалай  гэсэн сэдвүүдээр үндсэн тайзнаа илтгэл тавив. Нэг өдрийн турш B2B уулзалтыг амжилттай хийж дунджаар 1 байгууллага 10 гаруй компанитай B2B уулзалт хийлээ.

Үзэсгэлэнд АЖМХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар театр, Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо болон 9 тур оператор компани хамтран ажилласан юм. 40 улс орноос, “шилдэг бүүт”  шагналыг эх орондоо авчирсан  баг хамт олонд БАЯР ХҮРГЭЕ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх