Сүхбаатар дүүрэгт нэгэн эрэгтэй нас барсан байдалтай олджээ – Хүн бүлэглэн зодсон байж болзошгүй 2025 оны зургадугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэр, хаяг нь тодорхойгүй нэгэн эрэгтэй нас барсан байдалтай олдсон талаар эх сурвалж мэдээллээ.
Албан бус мэдээллээр, уг этгээдийг нэр бүхий залуус бүлэглэн зодож, аминд нь хүрсэн байж болзошгүй гэх таамаг байгаа бөгөөд хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна.
Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч өмнө нь нэгэн эмэгтэйд хүч хэрэглэн хүчирхийлсэн гэх мэдээлэл байсан тул уг хэрэгтэй холбоотой өш хонзонгийн улмаас амь насаа алдсан байж болзошгүй гэсэн таамгийг ч мөн сөхөж байна. Одоогоор уг хэргийн талаар албан ёсны тайлбар гараагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх