Цахим мэдээ
Мэдээ

МАН-ын удирдах зөвлөлөөс 100 хувийн саналаар ЕС-д нэр дэвшээд байгаа Г.Занданшатар гэж хэн бэ?

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. МАН-ын Удирдах зөвлөл нь 32 гишүүнтэй бөгөөд 100 хувийн дэмжлэг авсан мэдээлэл урьдчилсан байдлаар гарлаа.

Боловсрол

– 1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.

– 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.

– АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

Ажилласан байдал:

• 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач

• 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал

• 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч

• 2000-2003 онд ХААН банкны дэд захирал

• 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд

• 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд

• 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

• 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

• 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга

• 2024 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсаныхаа дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Мөн УИХ-д таван удаа сонгогдон ажиллаж байсан.

  • Гадаад харилцааны сайд
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд зэрэг албыг хашиж байсан юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх