Сэтгүүлч: Сургуульд болоод буй үйл явдлын талаах тодруулга авахыг хүссэн боловч сургуулийн захирлын зүгээс:
Д.Мөнхтөр: “Энэ асуудлыг цагдаа, шүүхийн байгууллага мөрдөж байгаа. Манай сургуульд цагдаа, хүүхдийн эрхийн байгууллага ажиллаж байна. Нөгөө тал нь ч гэсэн цагдаад мэдэгдсэн. Бид хүүхдээ л аюулгүй байлгана. Нөхрийнх нь хэрэгт холбогдуулан ажлаас халаагүй, арга хэмжээ аваагүй байгаа
Харин хохирогч охины зүгээс:
Охин: “Сургалтын менежер болон түүний ойр хавьд хэдэн хүүхэд гар хөл нь болж ажилладаг. Би 10 дугаар ангийнхаа зyн шинэ элсэгчдийн дүрэмт хувцас хариуцан ажиллахдаа сургалтын менежертэйгээ ойр дотно болсон. Оройтсон үеүддээ багшийн гэрт хоночихдог байсан юм. Тэдний хүүхэд надтай чацуу. Харин 11 дүгээр ангийн өвөл гэхэд багштай ойр дотно учраас цагаан сарын өмнө гэрт нь бууз хийж тусалсан. Нэг өдөр багшийн нөхөр нь залгаад надтай чацуу гээд байгаа өөрийнхөө хүүхэд дээр очоод ирье гэсэн боловч өөр тийшээ явчихсан. Би уг нь энэ асуудлыг дараад өнгөрье гэж бодсон боловч түүний эхнэр болох манай багш намайг элдэвлэж эхэлсэн.”
Цагдаагийн байгууллага болон ЧД-ийн ХГБХХХ, ЧД-ийн Боловсролын хэлтэс, ХЭҮК, СУИС-ийн ёс зүйн хороо, Хүүхдийн тусламжийн 108 утас гээд хүүхдийн төлөө байх гэж найдсан зургаан байгууллагад хандсан боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв. Угтаа бол цагдаагийн газраас анх надад нэг жил болно гэж хэлсэн ч зургаан сар хүрээгүй хугацаанд хаачихсан байсан. Мөн уг хэрэгт нэр холбогдоод байгаа
Багшийн нөхөр: “Сэтгүүлчид нэг талаа барьж ажиллаж болохгүй. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаад хаачихсан. Наад хүүхэд чинь 17 настай л болохоос доторх нь том хүн. Хүний нэр хүндэд халдаж байна гэж үзэж байна. Бусад хүмүүсээс лавлахгүйгээр нэр хүндэд халдаж байна. Би цагдаад мэдүүлгээ өгчихсөн. Энэ хүүхэд худлаа үнэн яриад хүний нэр хүндэд халдаад явна. Намайг, багшийн нөхөр хүүхэд хүчиндсэн гээд яриад явдаг нь ямар утга учиртай юм бэ. Зөвхөн манай эхнэрийг ажлаас нь унагах гээд л ингээд явна гэж бодож байна.” гэж ярьсанм юм. Албаны эх сурвалж болох ЦЕГ-аас тодруулахад, “Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар 05 сарын 27-нд прокурорын байгууллагад шилжүүлсэн. Ямар санал хүргүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаарна” гэв.
Тухайлбал хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэх багшийн нөхөр болон хохирогч хэргийг цагдаа, шүүхийн байгууллагаас шалгаад хаасан хэмээн ярьсан боловч цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр хэрэг шалгагдаж прокурорын байгуулагын хяналтад байгаа гэдгийг онцлоод байгаа юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх