Цахим мэдээ
Мэдээ

 OPOZIT хамтлагийн хамгийн сүүлчийн томоохон хэмжээний тоглолт байж...

Монголын хип хоп урлагийн томоохон төлөөлөл гудамжны яруу найргийн эгшиг бас хөг Опозит хамтлаг 20 жилийн ойн хүрээндээ  “Болор цом” тоглолтоо 2025 оны 6-р сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах болсноо зарласан байгаа бол энэхүү тоглолтын шинэ цомог болох “Болор цомог” нь 14 дуутайгаар бэлэн болсон юм байна. Өнгөрсөн онд Horny, Wow, Toxyo гэх дуунууд нь цацагдаж хэдийнээ сонсогчдод хүрсэн. Тэгвэл энэ жил шинээр цацсан Zugtsandaa bish shuu, Hair Gangsta, Bolor Tsom гэх дуунуудын клипнүүд нь хоорондоо уялдаа холбоотой байхаар зохиол нь гарч цацагдсан гэж хамтлагийн гишүүд мэдээллээ.

May be an image of text

Тоглолт зохион байгуулагчдын зүгээс дараагийн клипийг тоглолтын өмнө сюрприз болгон цацахаа мэдэгдсэн.  6-р сарын 7-ны тоглолт нь OPOZIT хамтлагийн хамгийн сүүлчийн томоохон хэмжээний тоглолт байж ч магадгүй гэсэн жиг жуг яриа сошиал орчинд өрнөөд байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх