Цахим мэдээ
Мэдээ

Японы эрдэмтэд бүх бүлэгт таарах хиймэл цус гарган авчээ

Цусны бүлгээс үл хамааран бүх хүнд сэлбэхэд тохиромжтой, өрөөний температурт хоёр жил хүртэл хадгалах боломжтой хиймэл цусыг Японы эрдэмтэд гарган авчээ. 

Энэхүү хиймэл цус нь цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолын асуудлыг шийдвэрлэж, цус сэлбэхийн өмнө хийх бэлтгэлийн хугацааг богиносгож, мөн яаралтай тусламжийг илүү үр дүнтэй болгоно хэмээн эрдэмтэд онцолсон байна. Хиймэл цусыг хугацаа нь дууссан донорын цуснаас ялгаж авсан гемоглобиноос гарган авчээ.

Үүний дараа тогтвортой, вирусгүй хиймэл улаан эсүүдийг үүсгэхийн тулд гемоглобиныг хамгаалалтын бүрхүүл дотор хийдэг ажээ. Эдгээр хиймэл эс нь цусны бүлэггүй тул бүлэг тодорхойлох шинжилгээ хийх шаардлагагүй байна.  Хэрэв шинэ төрлийн хиймэл цус нь аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдвал 2030 он гэхэд хэрэглэж эхлэх төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх