BBC юу гэж онцлов... Хүүгийнх нь тансаг байдал олон нийтийн дургүйцлийг төрүүлсний улмаас Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо
Хүүгийнх нь тансаг амьдралын хэв маягийг харуулсан гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр цацагдаж, авлигын эсрэг мөрдөн байцаалт явуулж, олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал өрнөсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өнгөрсөн мягмар гаригт УИХ-д итгэл үзүүлэх хүсэлт гаргасан ч санал хураалтаар уналаа.
Оюун-Эрдэнийн хүү, хүүгийнх нь найз бүсгүй сүйн баяраараа Dior брэндийн гар цүнх, хэд хэдэн дэлгүүрийн цүнх барин гайхуулж байгаа нь цахим ертөнцөөр цацагдсан юм.
Жагсагчид Оюун-Эрдэнийн гэр бүл яаж ийм тансаг амьдарч чадаж байна гэж асууж, тус улсын авлигатай тэмцэх байгууллага тэдний санхүүг шалгаж байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ гэв
Аljazeera юу гэж онцлов... Авлигын жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулав
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ олон долоо хоног үргэлжилсэн авлигын эсрэг тэмцлийн үеэр итгэл алдаж, огцорлоо. Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын гишүүдээс итгэлийн санал хураалтаар дэмжлэг авч чадаагүй тул огцорч буй юм.
Нууц санал хураалтын дүнг УИХ-д танилцуулсны дараа Оюун-Эрдэнэ “Эх орон, ард түмэндээ тахал, дайн, үнэ тариф зэрэг хүнд хэцүү үед үйлчлэх нь нэр төрийн хэрэг байлаа" гэжээ.
Дөрвөн жил гаруйн хугацаанд энэ албан тушаалд ажилласан Л.Оюун-Эрдэнэ өөрт нь тулгаж буй авлигын хэргүүдийг үгүйсгэж байсан юм. Тэрээр санал хураалтын өмнө УИХ-д хандан хэлсэн үгэндээ Засгийн газрыг унагах “зохион байгуулалттай кампанит ажил” явуулж байгааг “том, ил, далд ашиг сонирхол” буруутгасан.
Түүнчлэн түүнийг эрх мэдлээс нь огцруулбал улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн эмх замбараагүй байдал үүснэ гэдгийг анхааруулсан. Гэвч түүний хүсэлд УИХ-д итгэл хүлээлгэсэнгүй, ердөө 44 хууль тогтоогч түүнийг дэмжиж, 38 гишүүн эсэргүүцсэн байна. Ерөнхий сайд 126 суудалтай УИХ-д 64 саналын босго давах шаардлагатай байсан.
СЭТГЭГДЭЛ Үлдээх