Цахим мэдээ
Нийгэм

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны машин урсгал сөрж, гарцан дээр хүн дайрав

Өнгөрсөн пүрэв гарагт 3912УАО улсын дугаартай "Соната" загварын автомашины урсгал сөрж, явган хүний гарцаар явж байсан мопедтой иргэнийг мөргөсөн осол гаргасан юм. Ослыг харсан хүмүүсийн мэдээлж буйгаар эл "Соната"  тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон байжээ.  Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,  Энхтайваны өргөн чөлөөний гудамж, Төв шуудангийн урд замд зургаадугаар сарын 19-ний 09.00 цагийн орчимд "Хьюндай Соната"-гийн жолооч М нь мопедтой мөргөлдөж мопедийн жолооч Б нь гэмтсэнийг өдгөө Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
Тэгвэл энэ тусгай дуут болон гэрэл дохион ашиглаж, урсгал сөрсөн "Соната" хаанахын хэний машин бэ гэдэг асуудал хүмүүсийн анхаарал татаж байгаа. 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд бүртгэлтэй энэ тээврийн хэрэгслийг тус албаны хэлтсийн дарга, цэргийн дээд офицерын цолтой нэгэн хүн хөлөглөдөг гэх мэдээлэл бий.

СЭТГЭГДЭЛ Үлдээх