Цахим мэдээ
Нийгэм

Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн.
Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барих ажлыг үе шаттай хийнэ.
Хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах гэрлэн дохиогүй, хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийг арваннэгдүгээр сарын 25-нд хаах бөгөөд ТЭЗҮ-г 2025 онд бүрэн боловсруулах юм. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх