Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 43 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 155 дуудлага хүлээн авчээ
СЭТГЭГДЭЛ Үлдээх