Цахим мэдээ
Нийгэм

“Сэтгэцийн асуудалтай хүмүүс чөлөөтэй алхсаар… харин бид яах вэ?”

Сүүлийн үед сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс гудамж, дэлгүүр, нийтийн орчинд чөлөөтэй явах нь ихэссэн. Тэдний зарим нь танхайрч, иргэдэд заналхийлж, бүр хүч хэрэглэж байгаа ч, хуулийн байгууллага ч, эмнэлгийн байгууллага ч “гар хүлээсэн” байдалтай байна.

Тухайлбал, Наадмын өдрүүдээр хүнсний дэлгүүрт ажиллаж байсан охин худалдагч дэлгүүр дээрээ хүчирхийлэлд өртсөн. Дайрсан хүн нь өөрийгөө сэтгэцийн өвчтэй хэмээн мэдэгдэж, дахин ирж дарамтлана гэж сүрдүүлсэн ч суллагдсан. Учир нь тэр архи уугаагүй, эмнэлэг нь ч хүлээж авахгүй гэжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв аль хэдийн ачааллаа дийлэхгүй болсон тул олон тохиолдолд ийм хүмүүсийг хүлээж авдаггүй байна. Гэтэл тэд хэн нэгний охин, ээж, эгчийг гэмтээж болох эрсдэлтэйгээр бидний дунд чөлөөтэй алхаж яваа нь бодит байдал.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх