Цахим мэдээ
Нийгэм

ТӨРИЙН АЖЛАА ЗАВСАРДУУЛСАН ГИШҮҮДИЙН ХАЛТУУР...

УИХ-ын гишүүн улс төрч үү, контент бүтээгч үү???

    Өнөөдрийн парламентын өнгө төрхийг харвал зарим гишүүн хууль санаачилж, ард түмний өмнөөс дуугарч суухын оронд контент бүтээгчийн дүрээр сошиалд лайв хийж, ток шоу хөтөлж, бүр сүүлдээ хувийн сайттай ч болоод авчээ. Энэ нь нэг талаас олон нийтэд “нээлттэй, хүртээмжтэй” харагдах оролдлого мэт боловч нөгөө талаас төрийн албан тушаал, хувийн ашиг сонирхол хоёрын зааг ялгаа бүдгэрч байгаа ноцтой үзэгдэл юм. Хууль тогтоочийн үндсэн үүрэг  УИХ-ын гишүүний Үндсэн хуулиар хүлээсэн гол үүрэг нь хууль боловсруулах, хяналт тавих, улсын төсөвт хариуцлага тооцох. Гэтэл зарим гишүүд энэ ажлаа хойш тавин, өөрийн нэр хүндийг өсгөх, олонд танигдах PR төсөл, телевизийн хөтөлбөр, хувийн сайтын бизнесийг түлхүү хөгжүүлж байна. Ингэснээр хууль тогтоох байгууллага шоуны тайз, улс төрийн PR –ын студи болж хувирах эрсдэлтэй. Контент бүтээгчийн дүр эрх мэдэлтэй инфлюэнсер болгож улс төрчийн нэр хүндийг өсгөж болох ч төрийн институцийн жинхэнэ үүргийг гажуудуулж байна.

Нөгөө талаас гишүүдийн хувийн сайт, телевизийн нэвтрүүлэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл биш, харин улс төрчийн хувийн сурталчигаа, ашиг орлогын эх үүсвэр болж хувирч байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж хардмаар... Төрийн өндөр албан тушаалтны хувьд ийм үйлдлүүд нь ашиг сонирхлын зөрчлийг дагуулж, ард түмний итгэлийг алдуулдаг.

Үүнээс үүдэж:

  • Хууль тогтоох ажил хоёрдугаарт тавигдаж
  • Төрийн өндөр албан тушаалыг хувийн бренд өсгөх хэрэгсэл болгох
  • Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага шоуны агуулгаар солигдсон

Эцэст нь ард түмэн лайв шоу, хувийн сайтын PR-ыг биш тэд амьдрал хэрэгтэй хууль, шударга хяналт, татварын мөнгөний зөв зарцуулалтыг хармаар байна. Хэрэв УИХ-ын гишүүн телевизийн хөтлөгч, контент бүтээгч эсвэл хувийн ретингээ өсгөх зорилготой бол парламентаас чөлөөлөгдөж бизнесээ хийвэл зохистой.

Энэ бол ардчиллын чанарыг хамгаалах тухай асуудал. Парламент нь PR студи биш, хууль тогтоох байгууллага байх ёстой

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (202.55.188.109)
    Ил тод ингээд хийсэн ажлыг нь хараад байх чинь харин зөв санагдаж бна. Бүх гишүүд сайттай байх хуультай байдаг бус уу?
    2025 оны 09 сарын 18 | Хариулах