Цахим мэдээ
Юу

РЕФОРМ НЭРТЭЙ УХРАЛТ: МОНГОЛ ЯАГААД ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ?

ХУРАЛ ХИЙДГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН, ҮР ДҮНГҮЙ УЛС ЗӨВХӨН "МОНГОЛ" Л БАЙХ...

Монгол Улс хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулдгаараа бараг л дэлхийд тэргүүлэх түвшинд хүрлээ. Асуудал бүрийн ард “реформ” гэх ганц үг дагалдаж явна. Гэвч энэ үг бодит өөрчлөлт авчирч чадалгүй, цаасан дээр үлдэж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ “РЕФОРМ” ЭСВЭЛ ИРГЭДДЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУРШИЛТ УУ?

Эрчим хүчний салбарт “реформ” хийнэ хэмээн үнэ тарифыг нэмсэн. Иргэд илүү их төлбөр төлж эхэлсэн. Харин хариуд нь юу авсан бэ?

  • Тог тасарсан хот

  • Хязгаарлалттай хэрэглээ

  • Лаа асааж амьдрах бодит байдал

Хэрэв реформ гэдэг нь дордолт, ухралтыг хэлдэг бол өнөөдрийн эрчим хүчний бодлого яг тийм “реформ” байлаа. 

“ХӨГЖИНӨ” ГЭЖ АМЛАСААР 30 ЖИЛ, ХАРИН ИРГЭД ХӨЛДӨЖ БАЙНА...

Бид хөгжлийн тухай 30 гаруй жил ярьсан. Гэтэл иргэд нь хөнжилдөө хөлөө жийж чадахгүй, тав тух байтугай аюулгүй байдлаа алдаж байна. Хөгжил гэдэг үг бодит амьдрал дээр иргэдийн амьдралд огт мэдрэгдэхгүй байна.

ЖИНХЭНЭ РЕФОРМ ХЭРЭГТЭЙ САЛБАР: ХУУЛЬ, ШҮҮХ

    Эрчим хүчний реформ үлгэр домог мэт замхарлаа. Тэгвэл одоо хамгийн их реформ хэрэгтэй салбар бол хууль, шүүхийн байгууллага.

Энэ салбар:

  • Хамгийн өндөр цалинтай

  • Хамгийн их эрх мэдэлтэй

  • Хамгийн хараат бус байх ёстой

Гэтэл иргэдийн итгэл хамгийн хурдтай унаж буй салбар болж хувирлаа.

ШУДАРГА ЁСНЫ НЭРЭЭР ШУДАРГА БУСЫГ ХАМГААЛДАГ ТОГТОЛЦОО

Илтэд ойлгомжтой, нотлох баримттай хэргүүд ч эсрэгээрээ шийдэгдэж байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хэрэгт биеийн болон гэрчийн нотолгоо байхад прокурорын байгууллага хэргийг хоёр удаа буцаасан гэх... Хэрэв хэвлэл мэдээлэл дуугараагүй бол яах байсан бэ? Хэрэв олон нийт анхаарал хандуулаагүй бол яах байсан бэ?

Хариулт нь тодорхой:

  • Далд дарагдана 

  • Нууцлагдана

  • Мартагдана

ОЛНЫ АНХААРАЛД ОРВОЛ ШИЙДЭГДЭНЭ, ОРЖ ЧАДАХГҮЙ БОЛ БУЛШЛАГДДАГ

   Өнөөдрийн Монголд шударга ёс автомат биш, сонголттой ажиллаж байна. Олны нүдэнд өртсөн хэрэг хөдөлнө, харин жирийн иргэний хэрэг чимээгүй алга болдог. ХУУЛЬ ҮНЭ ЦЭНГҮЙ ЮУ, ЭСВЭЛ ХУУЛИАС ДЭЭГҮҮР ХҮН БАЙНА УУ? Энд нэг л асуулт үлдэж байна. Монголын хууль ийм сул дорой болсон уу, эсвэл хуулиас дээгүүр эрх мэдэл, ашиг сонирхол аль хэдийн тогтчихсон уу?

Иргэд “шүүх” гэдэг нэрэндээ л итгэхийг хичээж байна. Харин “шүүхийн шийдвэр” нь шударга ёсыг хамгаалах биш, харин хууль бусыг зөвтгөдөг хэрэгсэл болон хувирч байгаа мэт.

РЕФОРМ НЭРТЭЙ ХООСОН УРИА ХАНГАЛТТАЙ

Монголд өнөөдөр дахин:

  • илтгэл

  • уриа

  • хурал

ХЭРЭГГҮЙ....ХАРИУЦЛАГА, ИЛ ТОД БАЙДАЛ, БОДИТ ӨӨРЧЛӨЛТ Л ХЭРЭГТЭЙ

Реформ гэдэг үг амьдралд буухгүй бол тэр бол реформ биш, иргэдийг хуурсан бодлого юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх