Цахим мэдээ
Юу

Я.Содбаатар: С.Бямбацогтыг 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн ч "Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ""

 УИХ гишүүн С.Амарсайхан нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Одоо бүлэг хуралдана. Намын дарга УИХ-ын даргад хэрхэн нэр дэвшүүлснээ танилцуулсан. Олон улсад туршлагатай гишүүнээ спикерээр сонгодог. Үүний дагуу олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүстэйгээ намын дарга уулзаж ярилцсан гэдгээ хэллээ. УИХ-ын даргад С.Амарсайхан, С.Бямбацогт нарыг нэр дэвшүүлсэн. С.Амарсайхан гишүүн Удирдах зөвлөлийн хурал эхлэхийн өмнө нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. С.Бямбацогтыг Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын даргад нэр дэвшүүллээ.

Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ" гэв.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин