Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хууль тогтоомжийн дагуу Монгол улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын иргэнийг, мөн дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг шагнаж, Чингис хааны нэр алдрыг дэлхийд дуурьсгаж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонгоор БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний нэр яригдаж байна.Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө мэргэжлийн дипломатч байсан ба БНСУ-ын Гадаад харилцаа, гадаад худалдааны яаманд ажиллаж байжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх