4 сарын 3-нд Физикийн хичээлийн тоног төхөөрөмж олгожээ
Маргааш эхлэх улсын физикийн 37 дугаар олимпиадын бэлтгэл ажлын хүрээнд ЕБС-иудад 48 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. Мөн олимпиадад оролцогч багш, сурагчдад зориулан “Д.Цэрэн багшийн томъёоны лавлах” номыг эмхэтгэн хэвлэсэн байна.
Тус олимпиадыг 9, 12 дугаар ангийн сурагчид, багш гэсэн гурван төрлөөр зохион байгуулах бөгөөд туршилтын болон онолын хэсгийг дүгнэх 35 шүүгчийн бүрэлдэхүүн ажиллах юм. Энэ удаагийн олимпиадын медалийн тоог нэмсэн, мөн зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхээр зорьж байна гэж БШУГ-аас мэдээлэв. Олимпиадаас бусад үед сурагчдыг бүлгийн зохион байгуулалтад оруулж, биеэ биеэсээ харилцан суралцах, туршлага солилцуулахыг чухалчилж байна.
Сонирхуулахад, улсын физикийн 1978 оны олимпиадад Дорнод аймгаас сурагч С.Билигсайхан дэд байр, 1988 онд сурагч С.Баатар тэргүүн байр, 2018 онд сурагч Б.Балжмаа, Б.Хүсэл-Эрдэнэ нар тусгай бүр эзэлж байжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх