Цахим мэдээ
Нийгэм

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан үйлдвэрийн удирдлагуудад тус бүс нутагт буюу 60 орчим км зайд үйл ажиллагаа явуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад ороход тус үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал тавьлаа

        Дорноговь аймагт болж буй "Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан"-д оролцох үеэрээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ны үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Монгол Улс дах Газрын тосны олборлолт, ашиглалтын үйл явцын талаар санал солилцлоо.

Тус компани нь 2003 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ийг Монгол Улсад байгуулан, Дорноговь аймгийн нутагт орших талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

May be an image of 6 people and text that says "SINOPEC DONGSHENG PETROLEUM MONGOLIACO.,L co., ,LTD 中国石化胜利油田东胜石油 中国石化胜利油田东胜石油(蒙古)有限公司 (蒙古) 有限公司 毛提牙聞"

Өнгөрсөн хугацаанд тус талбайд хайгуул, үнэлгээний 132 өрөмдлөг цооногын ажил хийж, нийт 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

Газрын тосны “баталгаат” нөөцийг 26,05 сая тонн буюу 186,3 сая баррель, үүнээс “ашиглалтын баталгаат” нөөцийг 2,07 сая тонн буюу 14,86 сая баррель нөөцтэй. БХГ-т талбайгаас 1.0 сая тонн газрын тос олборлож, БНХАУ-д экспортолсон байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан үйлдвэрийн удирдлагуудад тус бүс нутагт буюу 60 орчим км зайд үйл ажиллагаа явуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад ороход тус үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал тавьлаа.

May be an image of 2 people and text

May be an image of 4 people and text that says "公司"

СЭТГЭГДЭЛ Үлдээх