2025 оны тавдугаар сарын 17-ны БЯМБА гарагийн 16:50 цагт Ховд аймгийн төв Жаргалант суманд баригдаж байсан барилга дээр ноцтой осол гарч, олон хүний амь нас, эрүүл мэнд хохирлоо.
Осол гарсан барилга нь Б.Мөнхсайхан гэх эзэнтэй “Чандмань-Уушир” ХХК-ийн барьж буй төсөл бөгөөд тус компани нь барилгын материалын худалдаа, засал чимэглэл, гадаад худалдаа, газар тариалан зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Ослын үед барилгын тавдугаар давхрын цутгалтын ажил хийгдэж байсан бөгөөд хүн болон ачаа тээвэрлэх зориулалттай өргөгчийн ган татлага гэнэт тасарсан байна. Үүний улмаас өргөгчинд зорчиж байсан 11 ажилчин давхраас доош унажээ.
Орон нутгийн эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагуудаас өгсөн мэдээллээр:
Ослын улмаас нийт 5 хүний амь нас хохирсон гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд нас барсан болон гэмтсэн иргэдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагууд тогтоож байна.
Орон нутгийн иргэд болон нийгмийн сүлжээнд уг ослын талаарх мэдээлэл хурдтай тархаж, барилгын ажлын аюулгүй байдал, хяналт шалгалтын тогтолцоонд шүүмжлэлтэй хандлага нэмэгдсээр байна.
Холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх