Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар болон Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Уг багц хуулиар дараах гол өөрчлөлтүүдийг тусгасан байна:
- Ахмад настнууд олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг бууруулах зорилготой.
- Татварын өрөнд орсон иргэн, аж ахуйн нэгжийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг цуцална.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.
- Иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгох боломжтой болно.
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан.
Эдгээр өөрчлөлтүүд нь татварын ачааллыг зөөлрүүлэх, иргэдийн орлогын ил тод байдлыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог тогтвортой байлгахад чиглэж буйг Засгийн газрын зүгээс онцоллоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх