Цахим мэдээ
Нийгэм

Халзан бүрэгтэйн хариу: Ховдын иргэдийн тэмцэл, төрийн бодлогын хоёрдмол дүр

   Ховд аймгийн нутаг дэвсгэрт орших Халзан бүрэгтэй нэртэй газрын ховор элемент бүхий орд сүүлийн жилүүдэд геополитик, эдийн засаг, байгаль хамгаалал, нутгийн иргэдийн эрх ашгийн огтлолцол дээрх зөрчилдөөнт бүс болж хувираад байна. Монгол Улсын стратегийн ашигт малтмалын жагсаалтад багтсан тус орд нь Хятадын геологичдоос эхлээд Монголын төр, орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэд, иргэний нийгмийн анхаарлын төвд оржээ.

 Орд ба ашиг сонирхлын төвлөрөл...

Халзан бүрэгтэй нь газрын ховор элемент (REE) буюу өндөр технологийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эдийн арвин нөөцтэй. Уг ордыг ашиглах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна Монголын томоохон компаниуд оролцохоор өрсөлдөж буй. 2022 онд хийгдсэн Засгийн газрын танилцуулгад Халзан бүрэгтэйг “стратегийн ач холбогдолтой, үндэсний аюулгүй байдалтай уялдах шаардлагатай орд” хэмээн тодорхойлсон. Гэсэн хэдий ч тус ордыг ашиглах талаарх шийдвэрүүд нь нутгийн иргэдийн санал бодлыг үл ойшоосон, нууцлал ихтэйгээр явагдсан гэх шүүмжлэл дагуулсан. Төсөл хэрэгжүүлэгч талуудын мэдээлэл өгөхгүй байгаа байдал нь иргэдийн дунд үл итгэх, эргэлзэх сэтгэлзүйг бий болгожээ.

Иргэдийн эсэргүүцэл ба нутгийн дуу хоолой...

2023 оноос эхлэн Ховд аймгийн Дарви сум болон түүний ойр орчмын иргэд, малчид тэмцлийн хэлбэрүүдийг сонгон илэрхийлэх болсон. “Газраа хамгаалъя” хөдөлгөөн байгуулж, жагсаал цуглаан зохион байгуулан, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ил тод бус байдал, бэлчээрийн талбайд учрах хохирлыг эсэргүүцэн дуугарсан.

Нутгийн нэгэн иргэн ингэж ярьжээ: “Бидэнд уул уурхай биш, усаа хадгалах, мал ахуйгаа үргэлжлүүлэх орчин хэрэгтэй байна. Энэ нутаг бол бидний өвөг дээдсийн нутаг.”

Тус иргэдийн гол шаардлага нь:

  •  Байгаль орчны үнэлгээг шинэчлэх
  •  Нийтийн сонсгол хийх
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг хүчингүй болгох

Улс төрийн хоёрдмол байдал...

Монголын төр ордыг ашиглах нэрийдлээр “эдийн засгийн олон тулгуурт тогтолцоо”-г хөгжүүлэх зорилт тавьж байгаа ч бодит байдал дээр энэ нь гадаадын геостратегийн сонирхол болон дотоодын улс төрийн элитүүдийн эрх ашигтай сүлэлдсэн байдалтай харагдаж байна. Нэг талаас, БНХАУ-ын хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэгийг авах замаар ордыг ашиглах асуудлыг яригдаж байгаа бол нөгөө талаас АНУ, барууны орнууд Монголыг Хятадаас хараат бус газрын ховорын нийлүүлэлт гаргах түнш гэж үздэг. Энэ нь Монголыг хоёр хөршийн дунд ашигт малтмалын дипломат зөрчилд оруулах эрсдэлтэй. Түүнчлэн, орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг намжаахын тулд хийгдэж буй “хөгжлийн төслүүд”, нутгийн удирдлагуудад өгч буй санхүүжилтийн амлалт нь улс төрийн авлига, золиосын бодлогын шинжийг агуулж байна.

 Дүгнэлт:

Хөгжил үү, хохирол уу? Халзан бүрэгтэй орд бол Монгол Улсын эдийн засагт бодит өгөөж авчрах боломжтой хэдий ч тухайн орчны экосистем, орон нутгийн иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж, түргэвчилсэн байдлаар шийдвэр гаргаж болохгүйг өнгөрсөн 10 жилийн олон жишээ харуулж буй. Монголын төрийн үүрэг бол зөвхөн баялаг олборлох биш, ард түмний ирээдүйг хамгаалах, нутгийн иргэдийг оролцуулагч болгох, ил тод байдлыг бий болгох гэдгийг Халзан бүрэгтэйн асуудал дахин нэг харуулж байна. Халзан бүрэгтэй бол зөвхөн нэг орд биш, ардчилал, шударга байдал, нутгийн иргэийн оролцоо, байгаль хамгаалал зэрэг зарчмын зөрчилдөөний талбар болоод байна.

 

ХОВД: “Халзан бүрэгтэй” төслийн эргэн тойронд...

НУТГИЙН ИРГЭДИЙН ШААРДЛАГА: 

Ховд аймагт яг одоогийн байдлаар ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ЭРГЭН ТОЙРОНД БӨӨН ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ДЭЭР ДООРГҮЙ ЯВАГДАЖ БАЙНА. Үүнд УИХ дарга Д.Амарбаясгалан иргэд дундаасаа 50 хүн сонгоод НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛАЯ ИРГЭД ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ТӨСЛИЙГ ЯВУУЛАХГҮЙ. Хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг харж үзэж байж шийдвэрээ гаргая гэсэн. Гэтэл иргэд дундаасаа 50 хүнээ сонгоогүй байхад энэ хүрээнээс гадуур жич: АН-ын хүний эрхийн хорооны Ц.Нарантуяа гэх хүмүүсээр удирдуулсан баг МЯНГАД сумын иргэдээс гарынх нь үсгийг, утасны дугаарыг нь авчихсан, эргээд ярина ч гэх шиг, баруун 5 аймгийн иргэдийн хүсэл зоригийг үл хайхран нэг оройны шоу, аяга хоол, халбага пивоор ҮНЭГҮЙ дайлж хэдэн хөгжмийн аянд бүжиглүүлэн ХАЛЗАН БҮРЭГТЭЙГ УХАХ ЗӨВШӨӨРЛИЙГ АВАХААР САНААРХАЖ ЛУЙВАРЫН ЗАЛЬ МЭХ ХЭРЭГЛЭН ДОРОМЖИЛЖ БАЙГААД ГҮНЭЭ ХАРАМСАЖ БАЙНА. Ер нь малчид өөрсдөө нутгаа хамгаалахаар шийдсэн тул Ц.Нарантуяагаар юу ч хийлгээд НЭМЭРГҮЙГ АНХААР ЭЗЭН НЬ НУТАГ НУГАА МЭДЧИХЬЕ МЯНГАТ СУМЫН МАЛЧИД гэжээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх