Цахим мэдээ
Мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мёнгийн засаг захиргаа анхны нэмэлт төсвөө иргэдэд мөнгө тараахад ашиглах болсон байна.

Өмнөд Солонгос улс дотоодын худалдан авалтыг дэмжих зорилгоор долдугаар сарын 21-нд бүх иргэддээ бэлэн мөнгө тарааж эхлэх болжээ. Энэ талаар албаны хүн мэдэгдэхдээ, Үндэсний ассамблейн Баасан гаригт (2025.07.05) баталсан 31.8 их наяд вон буюу 23.3 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний төсвийн тодотголыг Засгийн газар мөн адил баталсан. Төлөвлөгөөний дагуу тус улсад оршин сууж буй Өмнөд Солонгосын бүх иргэдэд нэг удаагийн төлбөр болох 150 мянган воныг олгох юм байна. Орлогын түвшнийг харгалзан зорилтот нэмэлт тусламж үзүүлнэ.

Гадаадын иргэдийг энэхүү хөтөлбөрт оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Гэхдээ байнгын оршин суугч, Өмнөд Солонгосын иргэнтэй гэр бүл болсон, дүрвэгсдээр хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүнд мөнгөн тэтгэмж олгоно. "Хэрэглээний купон" гэж тодорхойлогдож буй хөтөлбөр есдүгээр сарын 12 хүртэл найман долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Иргэд зээлийн болон дебит карт, урьдчилсан төлбөрт карт, орон нутгийн засгийн газраас олгосон бэлгийн гэрчилгээ гэсэн хэд хэдэн аргын аль нэгээр дамжуулан хэрэглээний купон авах боломжтой.

СЭТГЭГДЭЛ Үлдээх