Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Зүүн оргил гэх газар өчигдөр /2026.04.01/-ний өдрийн 16.06 цагт гал түймэр гарсан дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, “Мод” мото клубын сайн дурын иргэд нийт 33 алба хаагч, долоон автомашин, гурван мотоциклтойгоор ажиллан 17.30 цагт цурамд оруулж, 22.50 цагт бүрэн унтраасан талаар албаныхан мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд 2025 онд таван удаагийн ой хээрийн түймэрт 37,8 га талбай, 356 удаагийн шар өвсний гал түймэрт 430,62 га талбай өртсөн байна.
Иргэд ногоон бүсэд зорчихдоо:
СЭТГЭГДЭЛ Үлдээх