Индонезийн зүүн хэсэгт орших Tернате хотын эрэг орчмын Өмнөд Молукка тэнгист 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Уг газар хөдлөлтийн улмаас албаны хүмүүс цунамигийн анхааруулга гаргалаа.
United States Geological Survey-ийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт 10 км гүнд байсан бөгөөд анх 7.8 магнитуд гэж бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтийн төв нь Тернате хотоос ойролцоогоор 120 км зайд, Индонезийн Хойд Малуку мужид байжээ.
US Tsunami Warning System-ийн мэдээлснээр газар хөдлөлтийн төвөөс 1000 км-ийн радиуст орших эрэг орчмын бүсүүдэд Индонез, Филиппин, Малайзын эрэг дагуу аюултай цунамигийн давалгаа үүсэх магадлал өндөр байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх