Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй үндэсний дээд лигийн финалын тоглолт өчигдөр эхэллээ. Цувралын эхний тоглолтод “Хасын хүлэгүүд” өрсөлдөгч “Сэлэнгэ бодонс” багийг 77-76-аар хожиж цувралыг 1-0-оор тэргүүлж эхлэв.
Хоёр баг өнгөрсөн жилийн хагас шигшээд таарахад “Хасын хүлэгүүд” ялалт байгуулж байсан билээ. Тэгвэл энэ жил олимпын аварга ДеМаркус Казинсыг эгнээндээ багтаасан “Сэлэнгэ бодонс” баг дээд лигийн финалд анх удаа шалгарсан.
Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт маргааш болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх