Цахим мэдээ
Улс төр

Ч.Ундрам: Би сайдаар үргэлжлүүлэн ажиллахгүй. Эрүүл мэндийн шалтгаантай

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал  жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Ундрам цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн энэ хүнд геополитикийн нөхцөл байдалд тодорхой улс төрийн хүчнүүдтэй хамтрах нь зөв байх гэж бодож байгаа. Одоо бид хуваагдаж улс төржихөөс илүүтэйгээр нэгдмэл байр суурьтай, хурдтай ажиллах хэрэгтэй. 

УИХ дарга хэн болоосой гэж бодож байна?

  • УИХ-ын дарга олон удаа сонгогдсон туршлагатай улс төрч байгаасай гэж бодож байна. 

Та үргэлжлүүлэн сайдаар ажиллах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

  • Би ажиллахгүй гэж бодож байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай. Шинээр томилогдоод 9 сар ч юм уу ажиллаж байгаа сайд нар байгаа. Тэдний ажил үргэлжлээсэй. Түүн дээр эрч хүчтэй шинэ хүмүүс орж ирээсэй гэсэн хувь хүний бодол байна. Энэ бол намын дарга, ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учраас.

Таны оронд хэн ажиллахаар яригдаж байгаа бол?

  • Мэдэхгүй байна. Гэхдээ эмэгтэй хүн байгаасай гэж бодож байна. 

Танд үргэлжлүүлэн ажиллах санал ирсэн үү?

  • Ирсэн. Би өөрөө ажиллахгүй гэдгээ хэлсэн. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин