Энэхүү ажлын хүрээнд Asahi Super Dry брэнд нь Зүүн Азийн зах зээлд илүү хүчтэй байр суурь эзлэх, хэрэглэгчдэд шинэлэг өнгө төрхөөр хүрэх, мөн залуу үеийн сонирхолд нийцсэн шинэ түүхийг бүтээх зорилготой юм. Asahi Super Dry болон BLACKPINK-ийн хувьд энэхүү хамтрал нь Зүүн Азийн шар айргийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэх түүхэн алхам болох бөгөөд BLACKPINK-ийн бүх гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж байгаагаараа онцлогтой.
ASAHI BREWERIES компанийн маркетингийн хэлтсийн дарга Ноён Вакана Нома: Энэхүү хамтын ажиллагаа нь Asahi Super Dry брэндийн Азийн зах зээлд хэрэгжүүлж буй стратегийн нэгэн чухал алхам юм. BLACKPINK хамтлаг нь өнөөгийн залуусын эрч хүч, шинэлэг байдал, дэлхийд нөлөөлөх хэтийн зорилготой төгс нийцэж байгаа бөгөөд бид энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан орчин үеийн хэрэглэгчдийн хувсан өөрчлөгдөж буй амьдралын хэв маяг, хүсэл тэмүүлэлтэй гүн гүнзгий холбоо үүсгэж, утга учиртай, шинэлэг кампанит ажлыг цогцлоохыг зорьж байна.
Зүүн Азид хэрэгжих идэвхжүүлэлтүүд: Limited Edition бүтээгдэхүүн болон олон төрлийн урамшууллууд багтаж байна. 2025 оны 7-р сараас эхлэн Зүүн Азийн орнуудад тус бүрийн онцлогт тохируулсан өвөрмөц идэвхжүүлэлтүүдийг хэрэгжүүлэх юм. Asahi Super Dry болон BLACKPINK-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдэд зориулагдсан limited edition бүтээгдэхүүнүүд болон Asahi Super Dry x BLACKPINK хамтран гаргаж буй тусгай мерчүүдтэй сугалаат хөтөлбөрүүд гэх мэт олон олон урамшууллууд явагдана. Limited Edition бүтээгдэхүүнүүд нь 2025 оны 9-р сараас эхлэн Зүүн Азийн зах зээлд худалдаалагдаж эхлэх бөгөөд уг хамтын ажиллагааны хүрээнд цаашид олон сонирхолтой, онцгой идэвхжүүлэлтүүд зарлагдах тул хэрэглэгч та бүхэн Asahi Super Dry x BLACKPINK-ийн аялалтай хамт байхыг хүсье.
СЭТГЭГДЭЛ Үлдээх