Цахим мэдээ
Мэдээ

ШХАБ-н ОУ-н кино наадмаас Оранж энтертэйнментээр овоглосон 2 кино сонгогдон оролцож хоёулаа “Golden Camellia”-н эзэн боллоо.

Хятадын 4 том телевиз шууд дамжуулалт хийж, бид эх орныхоо нэрийг нэр хүндтэйгээр авч гарлаа . 

May be an image of 3 people, people performing martial arts and text that says '202 KИHOФ'

БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулж байгаа ШХАБ-ын олон улсын кино наадамд Монгол Улсаас “ Эцэг” уран сайхны кино өрсөлдөж, “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртжээ. Долоо хоногийн турш олон орны дэлгэцийн алдартай уран бүтээлчид чуулсан нэр хүндтэй энэ наадмаас монгол  уран бүтээлчид сайхан мэдээтэй ирлээ. Наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг найруулагч “ шагналыг “ Эцэг” уран сайхны киноны ерөнхий найруулагч С.Баттулга хүртсэн байна. Энэхүү киног “Мөрөөдлийн театр “-ын захирал, жүжигчин Г.Алтаншагай аавынхаа гэгээн дурсгалд зориулан продюсераар нь ажиллан санаачлан бүтээсэн юм. Тэрбээр аавынхаа төрсөн нутаг Хэнтий аймгийн Норовлин суманд уг бүтээлийн зураг авалтыг хийсэн бөгөөд киноны гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва , жүжигчин Г.Алтаншагай , Н.Баярмаа , А.Энхжин нар тоглосон. Одоогоор уран бүтээлчид Ази тивд төдийгүй ОХУ-д зохион байгуулах гурван том фестивальд оролцох урилга аваад байгаа гэнэ. Тус киног “ Uujim film” , “ Тулгатан пикчерс”,  “Orange entertainment” , “Nomadia pictures хамтран бүтээжээ.

May be an image of 11 people

СЭТГЭГДЭЛ Үлдээх