Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн Газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээ бүхий “Job Center” Хэнтий аймагт үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт байрлах тус төв нь иргэдийг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн тусламж, зөвлөгөөг үзүүлэх юм. Мөн зорилтот бүлгийн болон бичиг үсгийн боловсролгүй иргэдийн ажилд орох анкетыг бөглөх, заавар зөвлөгөө өгөхөөс гадна мэргэжил эзэмшээд олон жил өнжсөн иргэдийг ажлын ярилцлагад бэлтгэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тухайн иргэнд тохирсон ажлын байранд тогтвортой ажиллуулахад чиглэсэн үйлчилгээг үзүүлэх юм.
Орон нутгийн н.Отгонзаяа, н.Хурцбаатар нарын залуус Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны сургалтад хамрагдан ирснээр цаашид тус төвийг хариуцан ажиллахаар боллоо гэдгийг тус төвийн нээлтийн үеэр “Мэргэшсэн мэргэжил хөдөлмөрийн бирж”-ийн захирал н.Даариймаа хэллээ. Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооноос орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн 2 дахь “job center” Хэнтий аймаг нээгдлээ гэдгийг онцолж, ГБХНХЯамтай хамтран 2025 онд нийслэл, 21 аймагт 30 төв байгуулахаар зорьж буйг мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх