Цахим мэдээ
Мэдээ

"Өндөрхаан" нисэх буудал нийт 9.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон улсын жишигт нийцүүлэн баригдсан, орчин үеийн иж бүрэн үйлчилгээ бүхий шинэ терминал юм.

Нисэх буудлын нээлтийн үйл ажиллагаанд ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан, Кувейтийн хөгжлийн сангийн Ерөнхий захирал Валид Аль Бахар, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мутлак А.М. Альтувимер, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П. Сэргэлэн, "Өндөрхаан” нисэх буудлын дарга Ц.Амгаланбаатар нисэх буудлын үе үеийн ажилтнууд, ахмад нисгэгчдийн хамт оролцож байна.

May be an image of 9 people, suit and text

”Өндөрхаан” нисэх буудал нь анх 1958 онд Зөвлөлтийн нисэх отрядын суурин дээр байгуулагдаж, ердөө долоон орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр олон улсын стандарт хангасан, иж бүрэн шинэчлэгдсэн бүтээн байгуулалт болон дахин сэргэж байна.

No photo description available.

Шинэ нисэх буудал нь 1438м² талбай бүхий зорчигч үйлчилгээний барилга, 516м² талбай бүхий газрын үйлчилгээний гарааш, инженерийн дэд бүтэцтэй, 100х130м хэмжээтэй перрон талбайтай, 2,200х30м хэмжээтэй хөөрч буух зохист хайрган хучилттай зурвастай Олон улсын иргэний нисэхийн байгууллагa (ICAO)-ын 3С ангиллын шаардлага хангасан, цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай болсон нь бүс нутгийн иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна. Тус нисэх буудал нь одоогоор ерөнхий зориулалтын нислэг буюу онцгой, тусгай үүргийн болон аялал жуулчлалын захиалгат нислэгт үйлчилгээ үзүүлэх юм.

May be an image of 5 people and text

“Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” нь анх 2018 онд эхэлсэн бөгөөд үе үеийн аймгийн Засаг дарга нарын үүрэг оролцоо чухал байсныг тэмдэглэх нь зүйтэй юм.

Зам тээврийн сайд онцлохдоо цаашид нислэгийн ангиллыг нэмэгдүүлэх боломжтой, дотоодын болон ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Казакстан, Туркменстан гээд Азийн олон орны зорчигчдыг хуваарьт болон захиалгат нислэгээр хүлээн авах үүд хаалгаа нээгдсэн гэв. Ингэснээр зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжил, агаарын тээврийн чадавхийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж нэмэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх