Израиль өнөө өглөө үүрээр /2025.07.07/ Йемений гурван боомт болон Рас-Кантиб цахилгаан станцад байрласан хуситуудын объект руу дайрлаа. Цохилтод өртсөн гурван боомт нь Ходейда, Рас Иса, Салиф гэх томоохон боомтууд юм. Хуситууд Израиль руу удаа дараалан дайрснаас болж хариу цохилт өгсөн хэмээн тайлбарлаад байна.
Үүний улмаас гол цахилгаан станцын ажиллагаа доголдож, хот харанхуйлжээ.
Газын зурвас дахь дайн эхэлснээс хойш Йемений хуситууд Израиль болон Улаан тэнгис дэх усан онгоцууд руу гал нээж, дэлхийн худалдааг тасалдуулах болсон. Энэ нь Палестинтай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж буй үйлдэл гэж үзэж байна.
Израилийн арми Йемений гурван боомт дахь хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх тухай анхааруулга өгөөд удалгүй Ходейда боомтод хэд хэдэн цохилт өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх