Тайзны арга хэмжээ долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 20.00-23.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд "Royal heartaches", "The Logos", "Тhe Compass", "Galtmah" зэрэг хамтлагууд уран бүтээлээ үнэ төлбөргүй хүргэх гэнэ. Мөн үзэгчдийн дунд шагнал урамшуулалтай тэмцээн уралдаан зохион байгуулах аж. Үүнээс гадна Наадий бэлэгтэй тоглоомын багцын хамт бэлэгтэй купон дагалдах гэнэ. Уг тасалбар нь дурын таван тоглоом дээр тоглох эрхтэй аж.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэдээ зориулан шинэ тоглоом, тайзны арга хэмжээ, хөнгөлөлт урамшууллыг нэгтгэсэн хөтөлбөр гарган ажиллах гэнэ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх