Цахим мэдээ
Мэдээ

Зам тээврийн ослын улмаас хүүхдэд 7 хүүхдийн амь нас хохирсон байна.

Тээврийн прокурорын газраас 2025 оны хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 19 хэрэгт төр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд нийт 39.9 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

Дээрх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 82 хүүхэд зам тээврийн ослын улмаас хохирсноос 13 хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн, 53 хүүхдэд хүндэвтэр, 9 хүүхдэд хүнд хохирол учирч, 7 хүүхдийн амь нас хохирсон байна. Хохирсон хүүхдийн 41.5 хувь нь 13-аас доош буюу бага насны хүүхэд, 36.5 хувь нь 14-16 насны хүүхэд, 22 хувь нь 17-18 насныхан байна.

Урин дулаан цаг ирж, зорчих урсгал нэмэгдсэн энэ үед зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна

СЭТГЭГДЭЛ Үлдээх