Уулзалтын үеэр талууд хоёр улсын хууль, эрх зүйн тогтолцооны онцлог, шүүх, прокурорын байгууллагын бүтэц, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, шүүх, прокурорын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Цаашид талууд харилцан айлчлах, туршлага солилцох, прокурорын байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх