Түүнийг огцруулж, оронд нь Тээврийн дэд сайд Андрей Никитиныг түр томилсон тушаал Даваа гаригт /2025.07.07/ Кремлийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков халагдсан шалтгааныг итгэл алдсантай холбоотой гэж тайлбарласан.
Роман Старовойтын цогцсыг Москвагийн захын дүүрэг Одинцовод машин дотроос олсон гэж Мөрдөн байцаах хороо мэдэгдсэн. Тэрээр гар бууны шархтай байсан бөгөөд нарийн нөхцөл байдал тодорхой болоогүй ч амиа хорлолт гэж үзэж байгаа аж.
Старовойт өмнөд Курск мужийн захирагчаар ажиллаж байгаад 2024 оны тавдугаар сард сайд болсон. Украины гэнэтийн дайралтаас өмнө Старовойт уг албан тушаалаа хүлээлгэн өгсөн ч гэлээ бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд тодорхой хэмжээнд буруутгагджээ. Бүс нутагт бэхлэлт барих зориулалтаар олгосон улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт түүнийг буруутгаад байсан. Курскийн захирагчаар Старовойтын дараа томилогдсон Алексей Смирнов ч бас энэ оны дөрөвдүгээр сард ижил хэрэгт буруутгагдан баривчлагджээ.
Тээврийн яамны өөр нэгэн албан тушаалтан 42 настай Андрей Корнейчук бас Даваа гаригт амиа алдсан байна. Андрей Корнейчук нь Холбооны төмөр замын тээврийн агентлагт ажиллаж байжээ. Хэвлэлд мэдээлснээр Корнейчук зүрхний цочмог дутагдлаас болж ажлын байран дээрээ амиа алджээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх