Цахим мэдээ
Мэдээ

Газын зурваст менингитийн өвчлөл, дэгдэлтийн байдлыг хэмжих тодорхой мэдээлэл байхгүй байна...

Газын зурваст 21 дэх сардаа үргэлжилж буй дайны улмаас ард иргэдийн эрүүл мэнд өндөр эрсдэл байгаа.  Бүс нутагт 6-8 дугаар сарын хооронд улирлын чанартайгаар менингитийн өвчлөл нэмэгддэг. Гэвч эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал, вакцинжуулалт тасалдсан зэрэг нэмэлт хүчин зүйлсийг ДЭМБ судалж байгаа аж.

Ихэнх эмнэлгийн байгууллага цохилтод өртөж, хязгаарлагдмал байдлаар ажиллаж байгаа билээ. Ор дүүрснээс гадна амин чухал антибиотикийн хомсдолд өртөөд байна. Эмнэлэгт хэвтлээ гэхэд өвчтөнүүдийг тусгаарлах боломжгүй байгааг эмч мэргэжилтнүүд мэдээлэв.

НҮБ-ын мэдээлснээр Газын иргэдийн 80 гаруй хувь нь одоо Израилийн цэрэгжүүлсэн бүс буюу нүүлгэн шилжүүлэх хэсэгт оршин сууж байгаа. Гэвч нүүлгэн шилжүүлэх хурангуудад ариун цэвэр муу, олноор бөөгнөрөн амьдарч байгаа учир өвчний тархалт их. Дүрвэснээсээ хойш нэг бус удаа менингитээр өвчилсөн хүүхэд ч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ Үлдээх