Цахим мэдээ
Мэдээ

Жүжигчин И Ши Ён үр шижлүүлэн суулгах замаар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авна

Энэ тухайгаа тэрээр "Сайн байцгаана уу, И Ши Ён байна. Би хөл хүнд болсон. Ирээдүйд гарах үл ойлголцлоос сэргийлэх нь зөв гэж бодсон учраас энд бичиж байна. 

Одоогоос 8 жилийн өмнө би анхны хүүхдээ өлгийдөн авч байсан. Тухайн үед залуу байсан учраас олон дутагдалтай тал надад байсан. Жон Юныг энгэртээ тэврэхдээ харамсаж, санаа зовниж, сөрөг мэдрэмжтэй байсандаа одоо ч өөрийгөө буруутгадаг байлаа. 

Тийм ч учраас дахин нэг боломж гарвал дахин хэзээ ч харамсахгүй гэж өөртөө амласан. Тиймээс нөхөртэйгөө байхдаа эсээ хадгалуулж, хоёр дахь хүүхдээ төрүүлэхэд бэлдсэн. Гэсэн ч үр тогтолгүй нэлээн хугацаа өнгөрч, тэр хооронд бид ч хоёр тийш болсон. 

Бүх хуулийн процесс цэгцэрсний дараа үр хөврөлийг хадгалах таван жилийн хугацаа дуусч, би сонголт хийхээс өөр арагүй байдалд орсон. Түүнийг устгахаас өмнө би үр шилжүүлэн суулгуулахаар шийдсэн. 

Би хэдийгээр нөгөө хүнээсээ зөвшөөрөл аваагүй ч гаргасан шийдвэрийнхээ бүх ачааг үүрэх болно. Үргэлж хүүхэдтэй болохыг хүсдэг байсан би анхны хүүхэд дээрээ тээсэн шиг харамсал тээхгүйн тулд үр хөврөлөө орхиж чадаагүй. Гэр бүлийн асуудал байсан ч надад аз жаргал бэлэглэх хүүхэдтэй байсан учраас олон зүйлсийг тэсч гарч чадсан. 

Цаашид олон хүнд хэцүү зүйлс тохиолдож магадгүй ч энэ бүхнээс үл хамааран энэхүү сонголт маань үнэ цэнтэй гэдэгт итгэж байна.

Цаашид надад ирэх аливаа шүүмжлэл, зөвлөгөөг би даруухнаар хүлээн авч, хариуцлагаа ухамсарлан, үнэнч амьдарч, хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийх болно. Энэхүү урт бичвэрийг минь уншсанд баярлалаа" гэжээ. 

Түүнийг ийнхүү мэдэгдэл хийсний дараа түүний экс нөхөр мэдэгдэл хийжээ. Тэрээр "Би хоёр дахь жирэмслэлтийг нь зөвшөөрөөгүй нь үнэн. Гэхдээ бид хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа болохоор аавын үүргээ биелүүлэхээр төлөвлөж байна. Жирэмслэлт, төрөлт, хүүхэд асрах ажилд шаардлагатай зүйлс байвал түүнтэй ярилцаж, үргэлжүүлэх бодолтой байна. Түүнээс салсан нь том хүүгээ өсгөх талаар ч мөн ярилцсан. Хоёр дахь хүүхэд маань ч адилхан. Эцэг, эхийн хувиар бид чадах бүхнээ хийх болно" хэмээсэн байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх