Тэрбумтан Илон Маскийн удирдах АНУ-ын Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх яам шимпанзе яагаад ялгадсаа шиддэг талаарх судалгаанд мөнгө төсөвлөсөн Эрүүл мэндийн яамны ажилтнуудыг хална.
"АНУ-ын эрүүлийг хамгаалах хүрээлэнгүүд та бүгдийн татварын 592 527 долларыг шимпанзе яагаад ялгадсаа шиддэг вэ гэх судалгаанд зарцуулжээ" хэмээн Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх яамны ирээдүйн удирдлагын албан ёсны хуудсанд өгүүлжээ. Улмаар иймэрхүү үр зардлыг бууруулахаа мэдэгдсэн байна.
"Бид эдгээр зардлыг зөвшөөрсөн хүн бүрийг ажлаас нь халж, хар тамхи хэрэглэсэн эсэхийг нь шалгаж, сэтгэцийн шинжилгээнд оруулна" хэмээн яамны ирээдүйн удирдлага мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх