Техасын төв хэсэгт болсон гэнэтийн үерийн улмаас амиа алдсан хүүхэд, хүмүүсийн тоо 100-г давж, олон хүн сураггүй хэвээр байна.
Аврах багууд голын эргээр эрэн хайх ажиллагаа явуулж байгаа ч гамшгаас хойш дөрөв хоногийн дараа дахин амьд хүн олох найдвар бараг үгүй юм. Мөн энэ бүс нутагт аянга цахилгаантай аадар бороо дахин орох эрсдэлтэй байна.
Охидын зусланд амарч байсан 27 хүүхэд болон ажилтнууд амиа алдаад байгаа бол 10 охин болон нэг зөвлөх одоогоор сураггүй байна. Амиа алдсан 22 насанд хүрэгч, 10 хүүхдүүдийн цогцос одоогоор хэн болох нь танигдаагүй байна.
ндэсний цаг уурын албаны (NWS) төсөв танаснаас болж гамшгийн хариу арга хэмжээ саатсан гэх мэдэгдлийг Цагаан ордноос үгүйсгэжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт ерөнхийлөгчийг буруутгах оролдлогыг няцаан “Энэ бол байгалийн гамшиг байсан. Тухайн үед үерийг засгийн газар хянах боломжгүй ч урьдчилсан болон тогтмол анхааруулгуудыг өгч байсан. Үндэсний цаг уурын алба үүргээ гүйцэтгэсэн” гэжээ.
Тэрээр мөн Үндэсний цаг уурын албанаас үер болохоос өмнөх орой орон нутгийн албаныханд товч мэдээлэл өгч, үдээс хойш үерийн сэрэмжлүүлэг илгээж, 7-р сарын 4-ний үүрээс өмнө олон удаагийн анхааруулга өгсөн болохыг тайлбарлажээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх