Цахим мэдээ
Мэдээ

СӨХ-оос явж байна гэх нэрээр гэрт нь нэвтэрч дээрэмджээ

Баянгол дүүргийн .. дугаар хорооны орон сууцанд “Намайг гаднаас цоожилчихлоо. Тагтаар чинь дамжаад гаръя” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 5-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ дагуу шалгахад иргэнийг гэртээ ганцаараа байх үед нь масктай гурван эрэгтэй “СӨХ-оос явж байна” гэж гэрт нь нэвтэрч, зодож, хоёр гарт нь гав зүүж, гэрийн түлхүүр, Lexus RX-450 маркийн машины түлхүүр, iPhone 14 Pro max загварын гар утас зэргийг нь дээрэмджээ. 

Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин