Цахим мэдээ
Мэдээ

''ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС'' ХХК КОМПАНИЙН АЖИЛЧИД СЭТГҮҮЛЧ, ЗУРАГЛААЧИЙН БИЕД НОЦТОЙГООР ХАЛДЛАА...

“Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 250 дугаар цэцэрлэгийн эсрэг талын 3 блок баригдаж байгаа барилгын талбайд Нэгүүн сайтын сурвалжлагч сурвалжилга авч байхад гар утас булааж авч зодсон гэх” мэдээлэл иржээ.

Тус барилга явагдаж буй газар, бохирын шугам хоолой нь ачааллаа дийлэхгүй, байгаль, олон хүн амьдран сууж байгаа оршин суугчдын орчин нь бохир нь халин живж байгаа талаар иргэдийн мэдээллийн дагуу газар дээр нь сурвалжилга очсон байна.

Мөн Neguun.mn сайт мэдээлэхдээ “Зөвшөөрөлгүй зураг, бичлэг хийлээ гэгдэж магадгүй ч үнэндээ зөвшөөрөл аваад мэдээлэл авч, бичлэг хийе гэсэн ч хэзээ ч зөвшөөрөл өгөхгүй...” Барилгын талбайн нэр нь солонгос хүмүүсийн нэр дээр болон, захиалагчид хүртэл гадаад хүмүүс байгааг онцолж байлаа. Бетонон ширэнгэ болсон барилгуудын бохир ачааллаа дийлэхгүй үед нэмж барилга барьсан талаар мэдээлэл хийлээ. Шаардлага тавьж стандарт бариулах ёстой талаар Нийслэлийн гаалийн Хяналт шинжилгээ хариуцсан байцаагч Өлзий-Аюушаас тодруулсан ч эмэгтэй Neguun. mn сайтын сэтгүүлч Г.Ууганцэцэгийн биед удаа дараа халдсан үйлдэл гаргасан. Та нар миний газрыг сурвалжилдаг хэн бэ” гэх мэт зохисгүй үгээр дайрч ийнхүү сэтгүүлчийн биед болон эд зүйлсийг нь эвдэлж хэмхэлжээ.

Neguun сайт болон оршин суугчид нь олон газарт хандсаны эцэст 20-оод хоногийн өмнө ачааллаа дийлэхгүй байгаа бохироо 3, 4 өдөр соруулж байж одоо баас, шээс нь халихгүй болсон талаар хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх