Цахим мэдээ
Мэдээ

Парламент залуу, шинэ гишүүдийнхээ үүрэг, хариуцлагыг нэмлээ

УИХ-ын байнгын хороод болон дэд хороодын дарга нар шинэ залуу гишүүд томилогдоод байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг Өргөдлийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Найдалаа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Аялал жуулчлалын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Уянга Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Ч.Анар Инновац, цахим бодлогын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн М.Мандхай Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ёс, зүйн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн С.Зулпхар Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Агаар, орчны бохирдлын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар тус тус томилогдсон юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх