Хүй долоо худагт улсын баяр наадмын хурдан морьдын уралдааны унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангуулж байгаа талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан "Хүй долоо худагт хурдан морь унах хүүхдүүдийн нас, эцэг эх, асран хамгаалагчийн гэрээ болон зөвшөөрөл, бүртгэл, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байдлыг шалгахаас гадна хамгаалах хувцас стандартад нийцсэн эсэхийг шалгах ажил явагдаж байна. Энэ үеэр унаач хүүхдийн өмдөн дотор том сур хийх, хэт урт ташуур бариулах, найман нас хүрээгүй хүүхдийг оруулах, хамгаалалтын хувцас, гутал нь томдсон, нойтон оймс өмсүүлсэн, хөлийн шилбийг скочодсон, дуулга дотор нь станц байршуулсан зөрчлүүд илэрээд байна. Бидний зүгээс эцэг эх, асран хамгаалагч нартай нь уулзаж, шаардлагыг хангуулж, оруулж байгаа. Харин хамгаалах хэрэгсэлгүй хүүхдийг уралдаанд оруулахгүй. Эл шалгалт, ярилцлагын зорилго нь нэг ч хүүхдийг гэмтээхгүй, сэтгэл төвшин дэлгэр сайхан наадах зорилготой юм шүү. Анх удаа уралдааны морь унаж байгаа айдастай хүүхдүүд ч байна. Айдастай хүүхдүүдийг уралдуулахгүй байх, тайвшруулах, сэтгэлзүйн зөвлөгөөг өгч, сэтгэлзүйч ажиллаж байгаа" гэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх