НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Б.Сэмжидмаа нарын санаачилгаар аялал, зугаалгын улиралд Нийслэлийн онцгой байдлын газрын хүн хүч, техник хэрэгсэл, эрэн хайх, аврах хэрэгслүүд дутмаг байдаг учраас анхаарч өгөхийг НИТХ-д санал гаргажээ,
Үүний үр дүнд гол ус, үе усны үед хүүхэд, насанд хүргэгчдийг аврах завь, хамгаалалтын хэрэгслийг нэмэж авах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зориулалтын хувцас хэрэгсэл, техникт бүрэн зориулах ажилгааг явуулхаар боллоо.
Дашрамд дурдахад НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Б.Сэмжидмаа нар нь хүүхдийн амралт эхэлснээс хойш НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөө төлөөлөн НЦУГ, НОБГ-тай хамтран хүүхдийн ахуйн болон осол гэмтэл, зөрчил хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд НОБГ-т эрэн хайх, аврах техник хэрэгслийг яаралтай шийдвэрлүүлэх саналаа ийнхүү НИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд тавьж, санал орууллаа.
СЭТГЭГДЭЛ Үлдээх